Шууд Chart

Япон улс вакцинд хамрагдсаныг нотлох паспорт олгож эхэлнэ

2021-06-08 13:33:52

Япон улсын засгийн газар энэ зунаас коронавирусний вакцинд хамрагдсаныг нотлох паспорт гаргахаар төлөвлөж байна. Цар тахлаас сэргийлэх вакцинд бүрэн хамрагдсан иргэдийг вакцин хийлгэснээ нотлох паспорттай болгосноор бизнес аялал болон эдийн засгийн үйл ажиллагаа идэвхэжнэ.

Нөгөө талаар тухайн аялж байгаа иргэн болоод хүлээн авч байгаа улсын хувьд ч эрсдэл буурна гэж тус улсын эрх баригчид тооцоолж байна.  Одоогоор Японы засгийн газрын албан тушаалтнууд Европ, Америк болон бусад вакцинд хамрагдсанаа нотлох шаардлага тавьж байгаа улс орнуудад зорчихдоо вакцинд хамрагдсанаа нотлох албан бус батламж бичиг авч явж байгаа аж.

Тус улс эхний ээлжид вакцины паспортыг цаасан хэлбэрээр гаргаад оны сүүлээр цахим хувилбараар гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс вакцинд хамрагдсаныг нотлох паспорт олгож эхэлнэ   
Үзсэн: 1088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй