Шууд Chart

БНСУ 60-64 насны иргэдээ АстраЗенека вакцинд хамруулж эхэллээ

2021-06-08 13:28:51

БНСУ 60-64 насны иргэдээ астразенека, армийн 30-аас доош насны алба хаагчдаа Пфайзер-Бионтехийн вакцинаар дархлаажуулж эхэллээ. Тус улсын эмч мэргэжилтнүүд коронавирусний халдвар авсан нөхцөлд хүндээр өвдөх эрсдэлтэй бүлэг буюу 60-аас дээш насны иргэдээ вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа юм байна.

Тус улсад явуулсан судалгаагаар АстраЗенека-Оксфордын вакцины нэг тунг хийлгэхэд коронавирусний халдвараас 90 хувь, нас барах эрсдэлээс 100 хувь хамгаалж байгаа үр дүн гарсан байна. Мөн тус улс армийн 30-аас доош насны 350 гаруй мянган алба хаагчдаа Пфайзер-Бионтехийн вакцин хийж эхэлжээ. Тус улс өнгөрсөн сард армийн 30-аас дээш насны алба хаагчдад АстраЗенекагийн вакцин хийсэн юм байна.

Мөн бага сургуулийн 1, 2 дугаар ангийн багш нар, цэцэрлэгийн багш ажилчид, өдөр өнжүүлэх төвийн ажилчид 30-аас доош настай бол өнөөдрөөс Пфайзерын вакцинд хамрагдахыг зөвшөөрч байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгос улс 7,5 сая хүн буюу хүн амынхаа 14,8 хувийг коронавирусний эсрэг вакцинд хамруулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ 60-64 насны иргэдээ АстраЗенека вакцинд хамруулж эхэллээ  
Үзсэн: 1522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй