Шууд Chart

Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2021-06-08 11:19:57

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын Будапешт хотод үргэлжилж байна. Өчигдөр манай улсын тамирчдаас эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой нар барилдаж, харин эрэгтэйчүүдийн -66 кг-д ОУХМ Ё.Басхүү, ОУХМ Г.Хэрлэн нар зодоглолоо. 

Тэмцээний хоёр дахь өдөр дээрх тамирчдаас -66 кг-ийн жинд барилдсан Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо , "Жем" интернэшнл компанийн бөх ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Энэ нь тамирчны дэлхийн аваргаас хүртэж буй анхны медаль нь юм. 

Харин эмэгтэйчүүдийн -52 кг-д барилдсан Л.Сосорбарам дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7 дугаар байрт шалгарлаа. 

2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн дараах байдлаар Монголын баг тамирчид хоёр хүрэл, хоёр шагналт 7 дугаар байр гэсэн тус тус амжилтаар 118 орноос 6 дугаар байрт жагслаа гэж Монголын Жүдо бөхийн холбооноос мэдээллээ.


Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй