Шууд Chart

АНУ "Ковид-19"-ийн вакцинаа экспортолж эхэллээ

2021-06-06 14:02:37

АНУ-ын Засгийн газар БНСУ руу коронавирусний халдварын эсрэг "Жонсон энд Жонсон" компанийн үйлдвэрлэсэн нэг сая тун вакциныг илгээсэн байна. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдээлсэн юм.

Түүний хэлснээр энэ нэг сая тун вакцин бол АНУ-ын амласан өөр улс орнуудад экспортлохоор төлөвлөж байгаа коронавирусний эсрэг 80 сая тун вакцины эхний хэсэг гэсэн байна. Эхний 25 сая тун вакциныг коронавирусний цар тахалд хамгийн ихээр нэрвэгдээд байгаа улс орнуудад нийлүүлэх бол үлдсэнийг нь "КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд нийлүүлнэ гэж онцолсон байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ "Ковид-19"-ийн вакцинаа экспортолж эхэллээ   
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй