Австрали улсын Виктория мужид коронавирусний халдварын мутацлагдсан "Дэлта" нэртэй шинэ хувилбар бүртгэгдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээлж байна. Бүс нутгийн эрх баригчдын мэдээлж байгаагаар энэ шинэ хувилбар Энэтхэгийн хувилбараас илүү халдварлах эрсдэлтэй гэсэн байна.
Тиймээс мужийн эрх баригчид энэ шинэ хувилбарын халдвар улам дэгдэхээс болгоомжилж байна. Дэлта шинэ хувилбар зэргэлдээх мужийн аялал жуулалчлалын газраар зочлоод ирсэн нэг гэр бүлийн хоёр гишүүнээс илэрчээ. Одоогоор тус улсын Эрүүл мэндийн салбар халдварын тархалт, тархвар судлал дээр ажиллаж байгаа юм.
| Австралид коронавирусний шинэ хувилбар бүртгэгджээ | ||
| Үзсэн: 1331 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.