НҮБ-ын Хүүхдийн сан Мьянмар улс дахь сургуулиудад бөмбөг дэлбэрэх явдал улам ихсэж байгааг анхааруулсан байна. Энэ оны хоёрдугаар сарын нэгнээс эхэлсэн төрийн эргэлтээс хойш 4 сарын хугацаанд эдгээр дэлбэрэлтүүдэд цэргийхэн болон ардчиллын төлөө тэмцэгчид нэг нэгнийгээ буруутгаж байгаа юм байна.
Мьянмар улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн салбар өөрсдийн фэйсбүүк хуудсандаа хоёрдугаар сарын нэгнээс тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сургуулийн барилгад болон сургуулийн ажилтнуудад халдсан тохиолдол 54-т хүрсэн талаар мэдээлсэн юм байна. Үүнээс 39 нь өнгөрсөн тавдугаар сард болсон гэж мэдээлж байгаа юм.
Мөн дээрх хугацаанд цэргүүд боловсролын байгууллагуудын барилгыг ашигласан гэх тохиолдол 141 болсон юм байна. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сан бүх талуудад хандаж сургалтын орчны бүсийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж үзэхийг уриалсан байна.
Тус улсын цэргийнхэн коронавирусний халдварын цар тахлаас болж улс даяар хаагаад байсан сургуулиудыг дахин нээсэн юм. Гэсэн хэдий ч олон багш, сурагчид цэргийн дэглэмийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн анги танхимдаа очихоос татгалзсан юм байна.
| НҮБ-ын Хүүхдийн сан Мьянмарын сургуулиудад халдлага үйлдэж байгааг буруутгав | ||
| Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.