БНХАУ-ын дарга Си Жинпин, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар утсаар холбогдож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Хятад, Казахстан улсууд 2019 оноос хойш байнгын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна.
Хоёр улсын төрийн тэргүүнүүд лхагва гарагт утсаар ярилцсан байна. Хятадын дарга Си Жинпин "Бүс ба Зам" санаачлагын хүрээнд дэх Хятад-Казахстаны хамтын ажиллагаа нь хоёр улсын ард иргэдэд ихээхэн ашиг тусыг өгч байгааг цохон тэмдэглээд, худалдаа, хөдөө аж ахуй, дэд бүтцийн чиглэлээр илүү үр өгөөжтэй харилцаа, хамтын ажиллагааг бий болгохыг уриаллаа. Үүнээс гадна Хятад улс Казахстантай эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдгийг мөн хэлжээ.
Мөн уламжлалт анагаах ухаан болон цахим эмчилгээний хөтөлбөрүүд багтаж байгаа юм. Цар тахалтай тэмцэх чиглэлээр Хятад улс Казахстанд үзүүлж буй тусламж, дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэдгийг Си Жинпин мөн яриандаа дурджээ. Харин Казахстаны ерөнхийлөгч Токаев Хятадын Коммунист нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг Си Жинпинд хүргэсэн. Тэрбээр Бүс ба Зам санаачлагыг хамтдаа хэрэгжүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааг нягтаршуулах асуудлаар Си Жинтэй санал нэг байгаагаа илэрхийллээ гэж Хятадын төрийн хэвлэл CGTN мэдээлсэн байна.
| БНХАУ, Казахстаны удирдагчид утсаар ярилцлаа | ||
| Үзсэн: 776 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.