АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден ар иргэдийн дундах вакцинжуулалтыг түргэсгэхийг уриалсан байна. Тэрээр Америкчуудад хандан 7 дугаар сарын 4-нд тусгаар тогтнолын өдөр тохиох үед цар тахлыг ялан дийлсэн байхыг уриалжээ.
Цагаан ордны тэргүүн мэдэгдэл хийх үедээ 6 дугаар сарыг коронавирусний эсрэг вакцинжуулалтад үндэсний хэмжээнд идэвхтэй хамрагдах сар болгон тунхаглажээ. Өнөөдрийн байдлаар Америкийн нийт насанд хүрэгчдийн 63 хувь вакцины эхний тунгаа хийлгээд байгаа юм. Тэгвэл Байден вакцин тариулсан насан хүрэгчдийн хувийг 70-д хүргэхийг зорьж байгаа юм.
Өмнөд зүгийн мужуудын оршин суугчид вакцин хийлгэх асуудалд хойрго хандаж байна. Зарим мужид вакцины эхний тунгаа тариулсан хүний тоо тус мужийн нийт хүн амын 30 хувьд хүрэхгүй байгаа учир ард иргэдийн дунд вакцин тариулах сэдлийг өдөөхийн тулд зарим муж мөнгөн шагнал, хонжворт сугалааг зарлаж байна.
| Жозеф Байден вакцинжуулалтыг түргэсгэхийг уриаллаа | ||
| Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.