Шууд Chart

БНХАУ-д ховор төрлийн шувууны ханиадны халдвар бүртгэгджээ

2021-06-03 10:09:23

БНХАУ-д ховор төрлийн шувууны ханиад хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор тус улсын албаныхан H10N3  хүнд хэрхэн халдварласан талаар  тодорхой мэдээллийг өгөөгүй байгаа аж.  

Тодруулбал, Хятадын Жянсү мужид амьдардаг 41 настай эр H10N3 гэх ховор төрлийн шувууны ханиадаар өвчилсөн болох нь өнгөрсөн долоо хоногт батлагдсан байна. Гэхдээ тэрээр богино хугацаанд эдгэрч, эмнэлгээс гарахад бэлэн болсон талаар BBC агентлагийн  мэдээлэлд дурдсан байгаа юм. Шувууны ханиад дотроо олон төрөл байдаг. 

H10N3 хүнд дамжсан тохиолдол өмнө нь төдийлөн бүртгэгдэж байгаа юм.  Бээжингийн Үндэсний Эрүүл Мэндийн Комисс өчигдөр мэдээлэл хийх үедээ Жэньжиан хотын оршин суугч 4 дүгээр сарын 28-нд эмнэлэгт хүргэгдсэн. Тэрбээр H10N3 гэх шувууны ханиадны вирусээр өвчилсөн болохыг сарын дараа олж мэдсэн байна. Энэ вирус хүнд дамжсан тохиолдол дэлхий дээр өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй гэдгийг мөн онцолжээ. Гэхдээ  энэхүү вирус нь олон хүнд халдварлах, хурдацтай тархах эрсдэл туйлын бага гэдгийг зарим хэвлэл мэдээлж байна. 

H5N8 гэх шувууны ханиад өнөөдөр ч Европын шувуун фирмүүдэд бүртгэгдэж, олон мянган тэжээвэр шувууг устгалд оруулахад хүргэж байгаа юм. Өнгөрсөн 2 дугаар сард ОХУ-д шувууны ханиадны вирус хүнд дамжсан өөр нэг тохиолдол бүртгэгдсэн.  2016-2017 оны хооронд H7N9 шувууны ханиадны хүмүүсийн дунд хурдацтай тархаж, 300 орчим хүн нас барж байсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д ховор төрлийн шувууны ханиадны халдвар бүртгэгджээ   
Үзсэн: 1701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй