Одоогоос 10 өдрийн өмнө Конго улсад галт уул дэлбэрсэн юм. Тэгвэл энэ галт уулын ойролцоох бүсэд амьдардаг олон мянган айлууд цэвэр усны гачигдалд оржээ.
Өнгөрсөн 5-р сарын 22-ны өдөр Ньирагонго галт уул дэлбэрсэн юм. Энэ үеэр галт уулын ойролцоо байрлах хот, суурийн газруудын цэвэр ус дамжуулалтын шугам болон нөөцүүд гэмтжээ. Тэр дундаа, Гома гэх хотын зүүн бүсийн иргэдэд цэвэр усны тусламжийг яаралтай хүргэх шаардлагатай байгааг хүмүүнлэгийн байгууллагууд анхааруулж байна. Олон зуун иргэн одоог хэрнэ орон гэртээ буцан очиж чадаагүй байгаагаас гадна цэвэр усны хомстолтой тулгараад байгаа иргэдийн тоо хагас саяд дөхжээ.
Ньирагонго галт уул нь Гома хотоос 10 км зайд байрладаг юм. Дэлхийн дээрх хамгийн идэвхтэй галт уулын нэгээр нэрлэгддэг. Энэхүү галт уул өнгөрсөн сард гэнэт дэлбэрэх үеэр ойролцоох бүсэд нийт 30 гаруй хүн амиа алджээ.
| Конго улсад 500 мянга орчим хүн цэвэр усны гачигдалд оржээ | ||
| Үзсэн: 551 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.