Австралийн хамгийн их оршин суугчидтай мужуудын нэг болох Викториад хөл хорио 6 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэхээр болж байна. Өмнөх хөл хорио энэ долоо хоногт дуусах байсан хэдий ч 7 хоногоор сунгахаар шийдвэрлэжээ. Тус мужид коронавирусний шинэ голомтод халдвар илэрч байгаагаас үүдэн ийм арга хэмжээг авахаар болсон байна.
Өнөөдөр л гэхэд Викториа мужид дотоодод нь дамжсан халдварын 6 тохиолдол бүртгэгдэж, өвчний нийт голомтын тоо 60 болоод байгаа юм. Шинэ халдварын дотор Энэтхэгээс гаралтай хувьссан коронавирус илэрч байна.
Тус мужийн захирагчаар түр ажиллаж байгаа Жэмес Мерлино телевиз өгсөн ярилцлагынхаа үеэр энэ нь хүн бүрийн сонсохыг хүссэн мэдээ биш хэдий ч халдварын нөхцөл байдлаас үүдэн засгийн газарт хөл хориог сунгахаас өөр сонголт байхгүй байна гэж ярьжээ. Долоон сая орчим хүн амтай Викториа муж 5 дугаар сарын 27-ноос хөл хорионд шилжсэн юм. Мельбурн хөл хорионы хамгийн хатуу дэг, жаяг мөрдөгдөж байна.
Тус хотод хотод иргэдийг шаардлагагүй тохиолдолд гадуур гарахыг хориглоод байна. Викториа муж хүн амынхаа 2 хүрэхгүй хувийг дархлаажуулжээ.
| Австралийн Викториа муж хөл хориогоо сунгана | ||
| Үзсэн: 546 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.