Шууд Chart

Перу улсад коронавирусээр нас барсан хүний тоо өдрийн дотор хоёр дахин өсжээ

2021-06-02 16:18:33

Перу улсын засгийн газар шинэ коронавирусээс үүдэлтэй эндэгдлийн  албан ёсны тоонд засвар, өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр тус улсад коронавирусээр нас барсан хүний тоо  өдрийн дотор хоёр дахин өсжээ.

Перу улсын засгийн газар шинжээч, мэргэжилтнүүдийн зөвлөмж, судалгааны дагуу тус улс дахь коронавирусээс үүдэлтэй эндэгдлийн тоог 69 мянгаас 180 мянга болгон засварлаад байна. Даваа гарагт ийнхүү өөрчлөлт оруулсны дараа Перу улс коронавирусээс үүдэлтэй эндэгдлийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж эхэлжээ. Америкийн Жон Хопкинсийн их сургуулийн тооцоогоор Перуд 100 мянган хүн тутам дахь нас баралт 500 г даваад байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус улс коронавирусээр нас барсан хүний тоог нийт хүн аманд хуваан  гаргаж ирсэн үзүүлэлтээрээ дэлхийд  тэргүүлж байсан Унгарын өмнө  бичигдэх болжээ.

Перу улсын  засгийн газар эрүүл мэндийн байгууллагуудад албан ёсоор бүртгэгдсэн нас баралтаас гадна коронавирусний халдварыг авч, орон гэртээ нас барсан  зэрэг бусад тохиолдлуудыг багтаахыг  зорьсон байна. Тус улсын  эмнэлгүүд өвчтөнүүдтэй дийлэхгүй байгаагаас гадна "Ковид 19"-ээр нас барагсдыг нутаглуулах  оршуулгын газар, талбай олдохгүй байгаа асуудал ч үүсэх болжээ. Дашрамд дуулгахад, Перу улсад ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт ирэх ням гарагт  зохион байгуулагдана.

Цар тахлын эсрэг хэрхэн тэмцэхээ вэ гэдэг асуудал энэ жилийн сонгуулийн чухал сэдвүүдийн нэг болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Перу улсад коронавирусээр нас барсан хүний тоо өдрийн дотор хоёр дахин өсжээ  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй