ДЭМБ Хятадын Синовак Биотех компанийн хөгжүүлсэн коронавирусний эсрэг вакциныг онцгой тохиолдолд ашиглах вакциныхаа жагсаалтад нэмж оруулсан байна. Ингэснээр тус вакциныг ДЭМБ ын санаачилсан КОВАКС механизмаар дамжуулан буурай улс орнуудад нийлүүлэх боломж бүрдэж байна.
Тодруулбал, ДЭМБ Хятадын Синовак вакцины клиникийн туршилтын болон үйлдвэрлэлтийн үйл явцын мэдээлэлд дүн шинжилгээг хийж дууссан байна. Үүний дараа буюу мягмар гарагт тус байгууллагын мэргэжилтнүүд Синовак вакциныг шинэ коронавирусний эсрэг дархлаажуулалтад яаралтайгаар ашиглах вакциныг жагсаалтад нэмж оруулжээ.
Дэлхийн цөөн хэдэн чинээлэг оронд коронавирусний эсрэг вакцины дийлэнх нь оногдож, буурай орнуудад вакцин хангалттай хүрэхгүй байгаа юм. Харин ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдсөнөөр Хятадын Синовак Биотех компанийн вакцин буурай орнуудад илүү хурдацтайгаар тараагдах боломж бүрдэж байна.
Синовак нь ДЭМБ коронавирусний эсрэг онцгой тохиолдолд ашиглах жагсаалтад орсон Хятадын хоёр дахь вакцин бөгөөд үүнээс өмнө Синофарм компанийн вакциныг бүртгэлжүүлсэн.
Сонирхуулахад, Их Британийн Астразенека, АНУ ын Пайзер, Жонсон Энд Жонсон болон Модерна компанийн вакцинууд ДЭМБ энэхүү жагсаалтад аль хэдийн ороод байгаа юм.
| ДЭМБ: БНХАУ-ын Синовак компанийн вакциныг бүртгэлжүүллээ | ||
| Үзсэн: 507 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.