Шууд Chart

Шинэ цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авахад бэлтгэх олон улсын гэрээ байгуулна

2021-06-02 12:02:16

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейгаас ирээдүйд нүүрлэж болзошгүй цар тахлаас урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээ авахад бэлтгэхэд чиглэгдсэн олон улсын гэрээ байгуулах  уриалга бүхий тогтоолыг батлаад байна.

Европын холбоо, Япон зэрэг орнуудын санаачилж өргөн барьсан тус тогтоолын төслийг Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 74 дугаар чуулганд оролцогчид санал нэгтэйгээр дэмжжээ. Тус тогтоолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон улс орнуудын засгийн газар Коронавирусний цар тахлын эсрэг шуурхай, зөв  хариу арга хэмжээ авч чадаагүйг хүлээн зөвшөөрсөн байна.  Тиймээс ирээдүйд "Ковид-19" шиг цар тахал дэгдсэн тохиолдолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс шуурхай шийдвэртэй арга хэмжээ авдаг эрхтэй болгох олон улсын гэрээ боловсруулах ажлын  хэсэг байгуулахаар болжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гаргах  хамгийн  дээд түвшний механизм болох тус ассамблейн энэ удаагийн чуулган ч "Ковид-19"  цар тахлаас болж цахим хэлбэрээр зохион байгуулагдаж 194 улс орны төлөөлөгчид оролцсон  байна. Энэ үеэр цар  тахлын эсрэг хийж буй дэлхий нийтийн тэмцэл, дархлаажуулалт, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн онцгой  байдал, гамшиг  эрсдэлээс  хүн амыг  хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилттэй  холбоотой  асуудлыг онцлон  хөндөж  явцын тайланг хэлэлцлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авахад бэлтгэх олон улсын гэрээ байгуулна  
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй