Шууд Chart

Израил улс ирэх сараас бүх хязгаарлалтаа цуцална

2021-05-29 15:24:06

Израил улс ирэх сарын 1-нээс цар тахалтай холбоотой бүх хязгаарлалтаа цуцлахаар төлөвлөж байгааг тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ. Хэдийгээр хязгаарлалтыг цуцалсан ч цар тахлын халдварын хяналтыг сулруулахгүй юм байна.

Израил нь "Ковид-19" цар тахлын эсрэг нэг жил гаруйн хугацаанд тэмцсэний дүнд дотооддоо халдварын тархалтыг бараг зогсоож, вакцинжуулалтыг эрчимтэй явуулсны дүнд халдвараас сэргийлэх хязгаарлалтыг ирэх сард сунгах шаардлагагүй гэсэн шийдвэрт хүрчээ.

Одоогоор тус улсад дотор буюу битүү орчинд амны хаалт зүүхийг шаардаж байгаа ч ирэх 7 хоногт уг журмыг цуцлах эсэхийг хэлэлцэх юм байна. Мөн нисэх онгоцны буудлууд дахь хяналтыг сулруулахгүй, шаардлагатай гэж үзвэл чангатгах юм байна. Тус улсад тавдугаар сарын 16-26-ны хооронд өдөрт 8-55 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан 500 орчим хүн эмчлүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израил улс ирэх сараас бүх хязгаарлалтаа цуцална   
Үзсэн: 987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй