Шууд Chart

ХБНГУ ирэх сараас 12-оос дээш насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэлнэ

2021-05-29 15:12:06

ХБНГУ-ын Засгийн газар 12-15 насны хүүхдүүдээ ирэх сараас "Ковид-19" цар тахлын эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Хэрвээ Европын эмийн агентлаг Пфайзер/Бионтехийн 12-оос дээш насны хүүхдэд хийх зориулалттай коронавирусний вакциныг зөвшөөрвөл, Герман улс зургаадугаар сарын 7-ноос хүүхдүүдээ вакцинд хамруулах юм байна.

Гэхдээ хүүхдэд вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Мөн вакцинжуулалт хүүхдүүдийн сургуульд сурах, амрах зэрэгт нөлөөлөхгүй гэж канцлер Ангела Меркель мэдэгджээ. Германы нийт хүн амын 41.5 хувь нь буюу 35 сая хүн коронавирусний вакцины эхний тунг, 13 сая буюу 15.7 хувь нь хоёр тунг хийлгэжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ ирэх сараас 12-оос дээш насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэлнэ   
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй