Шууд Chart

АНУ Агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнд эргэж орохгүй гэдгээ ОХУ-д мэдэгджээ

2021-05-29 12:45:33

АНУ Агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнд эргэж орохгүй гэдгээ ОХУ-ын талд мэдэгджээ. ОХУ гэрээг зөрчиж, шаардлага биелүүлэхгүй байгаа учраас гэрээнд эргэн нэгдэх эрмэлзэлгүй байна гэж АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдсэн байна. Харин ОХУ уг гэрээг зөрчөөгүй гэсэн байр сууриа хадгалж, энэ онд тус гэрээнээс гарах төлөвтэй байна.

Энэхүү гэрээгээр оролцогч аль нэг тал цэрэг зэвсгийн үйл ажиллагааг хянах зорилгоор оролцогч орны агаарын орон зайд богино зайн нислэг хийхийг зөвшөөрдөг. 2002 онд хүчин төгөлдөр болсон энэхүү гэрээнд дэлхийн 30 гаруй улс орон нэгдэн орсон юм байна.

Дональд Трампын засаг захиргааны үед Вашингтон энэхүү гэрээнээс дангаар гарч байгаагаа зарласан. Харин Жо Байден сонгуулийн компанит ажлынхаа үеэр үүнийг алсын хараагүй алхам гэж мэдэгдэж байсан юм. АНУ-ын уржигдар хийсэн мэдэгдэл цөмийн зэвсэгтэй хоёр орны хооронд зэвсгийн хяналтын тухай "Нью Старт" гэрээ л хүчин төгөлдөр хэвээр байгааг илэрхийлжээ.

Энэ гэрээ нь стратегийн цөмийн цэнэгт хошуу болон хүргэм системийг байрлуулах хязгаарыг тогтоодог юм. Төрийн департаментын энэ мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын ирэх сарын 16-нд Швейцарьт хийхээр төлөвлөж байгаа дээд хэмжээний уулзалтыг угтсан алхам гэж ажиглагчид үзэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнд эргэж орохгүй гэдгээ ОХУ-д мэдэгджээ   
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй