Шууд Chart

Япон: Засгийн газраас онц байдлын дэглэмийн хугацааг сунгахыг хүсчээ

2021-05-28 15:10:16

Токио хотын захирагч болон Японы нийслэлийн ойролцоох гурван мужийн захирагч нар хамтран коронавирусний халдварын нөхцөл байдалтай холбогдуулан хэрэгжүүлж байгаа онц байдлын дэглэмийн хэрэгжих хугацааг сунгах хүсэлтээ Засгийн газартаа хүргүүлсэн байна. Түүнчлэн, 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зэргэлдээх мужууддаа коронавирусний эсрэг эрчимтэй тэмцэхийг хүссэн тухай NHK агентлаг мэдээлжээ.

Токио, Сайтама, Тиба болон Канагава мужийн захирагчид лхагва гарагт болсон цахим хурлын үеэр дээрх  тохиролцоонд хүрчээ. Энэ хурлын үеэр халдварын шинэ тохиолдлын тоо хэдийгээр буурч байгаа ч гэсэн нийслэлийн бүс нутагт нөхцөл байдал одоог хүртэл хүнд байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлцгээжээ. "Халдварын ихэнх үүсвэр нь коронвирусний шинэ хувилбар байгаад бид сэтгэл зовниж байна" хэмээн тэд хэлсэн байна.

Түүнчлэн мужийн захирагчид засгийн газарт хандан онц байдлын дэглэмийн хугацаа сунгагдаж эрчимтэй арга хэмжээ авснаас болж, хүндрэл бэрхшээлтэй тулгарах аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх хүсэлт тавьжээ. Тэднээс гадна тус бүсийн баруун мужууд болох   Осака, Хёго болон Киото гэх 3 мужийн захирагчид ирэх долоо хоногийн даваа гарагт дуусгавар болох онц байдлын дэглэмийг мөн сунгах хүсэлтэй байгаагаа засгийн газартаа илэрхийлжээ.

Түүнчлэн Хирошима мужид ийм хүсэлтээ хүргүүлээд байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон: Засгийн газраас онц байдлын дэглэмийн хугацааг сунгахыг хүсчээ  
Үзсэн: 886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй