АНУ-ын хүнс, эмийн хяналтын байгууллагаас коронавирусний халдварын эмчилгээнд ашиглах Британийн “Glaxosmithkline” болон АНУ-ын "Vir Мiotechnology" компаниудын хамтран хөгжүүлсэн Sotrovimab буюу "Vir-7831" эмүүдийг яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн тухай Америкийн хүнс эмийн хяналтын байгууллагын сайтад мэдээлжээ.
Тус мэдээлэлд дурдсанаар, коронавирусний халдварыг эмчлэхэд ашиглах тус эмийг коронавирусний халдвар авсны улмаас хөнгөн болон дунд хэлбэрээр өвчилсөн 12-оос дээш насны болон 40-өөс дээш кг жинтэй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ.
Тус эмийг үйлдвэрлэгчид өнгөрсөн 3 дугаар сард мэдээлэхдээ, "Ковид-19"-ээр өвчилсөн хүмүүст эмэн эмчилгээ үр дүнтэй байсныг мэдээлж байсан. Эмнэлзүйн шатны туршилтууд үргэлжилсээр байгаа бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдлыг 24 цагийн турш хянаж байна.
“GSK”, “VIR” эмийн компаниуд мөн “Ковид-19”-ийн халдварыг эмчлэх өөр шинэ эмийг туршиж байгаа аж.
| “GSK”, “VIR” эмийн компаниудын гаргасан эмийг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ | ||
| Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.