АНУ, Британи, Канад зэрэг улсууд Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүдэд энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэж байгаа үндэслэлээр нэмэлт хориг арга хэмжээ авч байна.
Хоригийн улмаас Мьянмарын цэргийнхний эрх мэдэлд байгаа байгууллагууд, хувь хүний Америк, Британи, Канад дахь хөрөнгийг царцааж, иргэд аж ахуй нэгжүүдтэй нь бизнес, эдийн засгийн харилцаа тогтоохыг хориглож, хилийн хориг тавих юм байна. Тухайлбал, АНУ Мьянмарын армийн бүрдүүлсэн Төрийн захиргааны зөвлөл болон тус зөвлөлийн гишүүд зэрэг 16 хувь хүний хөрөнгийг царцааж, Америкийн иргэд аж ахуй нэгжтэй хамтарч ажиллахыг хориглож байна.
Британи улс мөн Мьянмарын армийн хяналтад байгаа Жемс Интерпрайс байгууллагад хориг тавьсан байна. Мөн Канад улс Мьянмарын цэргийнхэнтэй холбоотой хувь хүн аж ахуй нэгжүүдэд нэмэлт хориг зарлажээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэн гурван улсын зүгээс хэрэгжүүлж байгаа энэ хориг Мьянмарын цэргийн дэглэмийг хүчирхийллээ зогсоож, ард түмнийхээ хүсэл зоригийг хүндэтгэхэд нь улс төр эдийн засгийн шахалт үзүүлж байгаа нэг хэлбэр гэдгийг онцолжээ.
Мөн Америк, Британи Канад улс Мьянмарын цэргийн дэглэмийн эсрэг зэвсгийн хориг тогтоох, армитай зэвсгийн наймаа хийхгүй байх, цэргийнхний эзэмшлийн байгууллагуудтай худалдаа арилжааны харилцаагаа зогсоох зэрэг арга хэмжээ авч байгаа бүх улс орнуудыг дэмжиж байгааг Блинкэн мэдэгдэлдээ онцолсон байна.
| АНУ, Британи, Канад улсууд Мьянмарын цэргийнхэнд нэмэлт хориг тавьлаа | ||
| Үзсэн: 1143 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.