АНУ-ын Сенатын танхим ойрын таван жилд үндсэн болон дэвшилтэт технологийн салбарт судалгаа хийх хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Уг судалгаа нь Хятадын дэвшилтэт технологийн үсрэнгүй хөгжлийг хязгаарлах, энэ салбар дахь Америкийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд чиглэх аж.
Төгсгөлгүй хил хязгаарын тухай хуулийг батлавал үндсэн болон дэвшилтэт технологийн судалгаа, харилцаа холбоо, боловсролын судалгаа, хиймэл оюун гэх мэт тэргүүлэх технологийн салбарт сургалтын хөтөлбөрийг санхүүжүүлэх 110 тэрбум долларын төсвийг хуваарилах юм. Америк, Хятад хоёр сүүлийн жилүүдэд инновацийн салбарт технологийн давамгайллын төлөө өрсөлдөж байгаа.
Одоо өрнөж байгаа Хятадын Технологийн тэргүүлэгч Хуавэй компани болон чип үйлдвэрлэлийг тойрсон маргаан Вашингтон, Бээжингийн технологийн төлөөх өрсөлдөөний нэг илрэл нь гэж шинжээчид үздэг. Америкийн Сенатын танхимын ардчилсан намын бүлгийн дарга Шюмер АНУ 5G технологи, квант тооцооллын дүрмийг Хятад улс тодорхойлохыг зөвшөөрч болно эсвэл өөрөө ч тодорхойлж чадна.
Энэ бол Америкийн шинжлэх ухаан технологид нэг үеийг төлөөлсөн хөрөнгө оруулалт болох юм гэж хэлэлцэх гэж байгаа хуулийн төслийн ач холбогдлыг тодорхойлжээ.
Энэхүү хуулийн төсөлд хагас дамжуулагч үйлдвэрлэл, авто болон батлан хамгаалах салбарын судалгааг нэмэгдүүлэхэд 2 тэрбум доллар зарцуулахаар тусгасан. Харин хэд хэдэн сенатор хагас дамжуулагч үйлдвэрлэлд 52 тэрбум доллар зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.
| АНУ дэвшилтэт технологийн судалгаагаа эрчимжүүлэхээр зорьж байна | ||
| Үзсэн: 692 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.