Шууд Chart

Европын эмийн агентлаг Пфайзерын вакцины хадгалах хугацааг сунгахыг зөвлөлөө

2021-05-19 12:55:01

Европын Эмийн агентлаг Пфайзер-Бионтехийн коронавирусний вакцины хөргүүрт хадгалах хугацааг нэг сар болгон сунгах зөвлөмж гаргажээ. Одоогоор пфайзерын вакцин хүйтэн хөргүүрт, 5 хоног хадгалах заалттай. Тус агентлаг вакцины үйлдвэрлэгчээс ирүүлсэн судалгааны нэмэлт мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ийм зөвлөмж гаргаж байгаа аж.

Өөрөөр хэлбэл задлаагүй вакциныг цельсийн 2-оос 8 хэмд ердийн хөргүүрт 1 сар хадгалж болно гэж үзжээ. Хэт хүйтэн хөргүүрт хадгалах, тээвэрлэх горим нь Пфайзерын вакцины сул талуудын нэгд тооцогдож, дэлхийн зарим улсад хэрэглэхэд хүндрэл учруулж байсан юм.

Өнгөрсөн 2 дугаар сард АНУ -80 хэмээс -60 хэмд хадгалах горимтой байсан пфайзерын вакцины хадгалах тээвэрлэх горимыг стандарт хөргүүрт цельсийн -15-аас -25 хэмд 2 долоо хоног хадгалах болгож өөрчилж байсан. Пфайзер компанийн зүгээс вакциныг хадгалах горимыг өөрчлөхдөө 31 хоногийн турш вакцины чанарыг баталгаажуулсан судалгааны шинэ мэдээлэлд үндэслэсэн тухай мэдээлжээ.

Пфайзерын вакцины хадгалах горимыг өөрчилснөөр Европын холбооны орнууд вакцинжуулалтын хөтөлбөрөө өргөжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна. Европын холбоо энэ зун 500 гаруй сая хүн амынхаа 70 орчим хувийг коронавирусний вакцинд хамруулахаар зорьж байна. Одоогоор хүн амынхаа 36 хувийг вакцины эхний тунд хамруулаад байгаа юм. Европын эмийн агентлаг вакцины хадгалалтын уян хатан байдлыг нэмэгдүүлснээр Европын холбооны гишүүн улс орнуудын вакцинжуулалтын төлөвлөлт болон ложистикт мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын эмийн агентлаг Пфайзерын вакцины хадгалах хугацааг сунгахыг зөвлөлөө   
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй