Шууд Chart

Еврокомисс гадаад хилээ нээх асуудлыг хэлэлцэнэ

2021-05-05 10:08:07

Европын  орнууд аажмаар цар  тахлын  өмнөх үеийн хэвийн амьдралдаа шилжиж  байна. Еврокомисс холбооны гадаад хилээ нээх асуудлыг хэлэлцэхээр саналуудаа боловсруулж эхэлжээ.  Юуны  түрүүнд  тус  холбооны  гишүүн орнуудад  болон ДЭМБ-ын ашиглахыг зөвшөөрсөн вакцинжуулалтад хамрагдсан жуулчдыг хүлээн авах, улс  орных нь халдварын нөхцөл  байдлыг  харгалзан  үзэж байж  хилээрээ нэвтрүүлэх зэрэг санаачлагууд  яригдаж байна.

Мөн Францын эрх баригчид  үндэсний хэмжээний 3 дахь  хөл  хориог  үе шаттайгаар цуцалж  байна. Өнгөрсөн даваа гарагаас бүх  шатны  сургуулиудын хичээл танхимаар  орж  эхэлжээ.  Иргэд  гэрээсээ 10 км-ээс хол  зайд явах  боломжтой  болжээ.  Тус улсад энэ сарын сүүлчээр хөл  хорионы  хугацааг  багасгах  юм байна.  кафе  зоогийн газрууд  задгай  талбайд  үйлчлүүлэгчдээ хүлээн авах бэлтгэлээ хангаж  байна.

Харин Испани улс зуны  эхэн сараас гадаадын  жуулчдыг  хүлээн авч  эхлэхээр  төлөвлөж  байгаа ажээ. Энэ тухай  тус улсын  аялал  жуулчлалын  асуудал  эрхэлсэн нарийн бичгийн дарга Фернандо  Вальдес мэдэгдсэн юм. Тодруулбал, ирэх 6  сараас  жуулчдад  хилээ  нээж аюулгүй байдлыг нь хангахын  тулд   КОВИД-19  даатгал  санал  болгохоор төлөвлөжээ.

Грек улсад  халдвар хамгааллын дэглэмээс болж  6 сарын туршид  хаалгаа барьсан кафе,  зоогийн газрууд  нээгдээд  байна. Гэхдээ нийтийн хоолны газрынханд зөвхөн гадаа задгай талбайд үйлчлүүлэгч  авахыг зөвшөөрсөн  байна.  Мөн нэг ширээнд  6-аас илүү  хүн суухгүй байх  зохион байгуулалт хийх, ажилтнуудаа  7 хоног бүр шинжилгээнд хамруулахыг шаардаж байгаа юм.  Зоогийн газруудад хүмүүсийг  дуугаа  өндөрсгөж яриулж  халдвар  тараалгахгүйн тулд чанга  хөгжим тавихыг нь хүртэл  хоригложээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Еврокомисс гадаад хилээ нээх асуудлыг хэлэлцэнэ  
Үзсэн: 1346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй