Шууд Chart

“Токио-2020” олимпын үеэр дотоодын үзэгчдээ цэнгэлдэхэд оруулах эсэхийг ирэх сард шийднэ

2021-05-04 17:18:39

Жил бүр уламжлал болон явагддаг Япон дахь монголчуудын Хаврын баяр энэ жил цахимаар зохион байгуулагдахаар болжээ. 1999 оноос эхэлсэн тус баяр Япон улсад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа монголчуудын хамгийн том баяр юм. Өнгөрсөн онд цуцлагдсан тус баярыг цар тахлын аюул намжаагүй байгаа ч энэ жил заавал зохион байгуулах болсон нэг том шалтгаан нь “Токио-2020” олимпын наадам аж.

Жил бүрийн Хаврын баярын арга хэмжээний томоохон хэсэг нь спортын тэмцээн уралдаан байдаг бөгөөд Монголын алдарт сүмочид бөхийн барилдаан болон бусад уралдаан зэрэг спортын тэмцээнийг ивээн тэтгэж, шагнал гардуулдаг, бүр өөрсдөө ч барилддаг уламжлалтай юм.

Хэрэв дотоодын спорт сонирхогчдод олимпын наадмыг үзэх зөвшөөрөл олгох юм бол Монголынхоо олимпын шигшээ багийг зохион байгуулагч оронд дэмжих гол хүмүүс бол Японд аж төрж байгаа монголчууд, Монгол Улсыг дэмжин, хамтран ажилладаг япончууд билээ. Энэ утгаараа энэ жилийн Хаврын баяр манай тамирчдын хувьд чухал үйл явдал болж байна.

Түүнчлэн Хаврын баярт манай улсын иргэдээс гадна Монголд элэгтэй япончууд, Монголын шигшээ багийг олимпын үеэр хүлээн авах хотын төлөөлөгчид оролцоно. Мөн Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй сүмо болон Монгол Улсаас Токитэнкү А.Хүчитбаатар агсны гэр бүл оролцох юм.

Дээрх баярт Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар мэндчилгээ илгээжээ.

Ташрамд дуулгахад, Японы Намэгата хот хүндийг өргөлт,  Яхико байт харваа, Изүмисано хөнгөн атлетик, Сакүрагава буудлага, Имабэцү туялзуур сэлэм, Изүнокүни жүдо, Шимада хот бокс, ширээний теннисний багийг хүлээн авч, дэмжихэд бэлэн болоод байгаа.

Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо


“Токио-2020” олимпын үеэр дотоодын үзэгчдээ цэнгэлдэхэд оруулах эсэхийг ирэх сард шийднэ  
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй