Шууд Chart

АНУ Пхеньянтай дипломат яриа хэлэлцээ өрнүүлэх чиг шугамыг баримтална

2021-05-02 12:52:10

АНУ-ын шинэ засаг захиргаа БНАСАУ-д чиглэсэн бодлогоо судалж, нягталсны үндсэн дээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах арга замыг үргэлжлүүлэн эрэлхийлэх шийдэлд хүрсэн талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Америкийн өмнөх засаг захиргаа цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зорилгодоо хүрээгүй учраас Байдены засаг захиргаа Пхеньянтай дипломат яриа хэлэлцээ өрнүүлэх бодит чиг шугамыг баримтлахаар болсон байна.

Вашингтон Умард Солонгосын талаарх бодлогоо нягтлахдаа холбоотон түнш орнуудтайгаа нягт уялдаатай хамтран ажилласны зэрэгцээ Байден ерөнхийлөгч саяхан цагаан ордонд Японы ерөнхий сайдыг хүлээж авахдаа энэ асуудлыг хэлэлцсэн гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч онцолжээ. цаашид АНУ Өмнөд Солонгос, Япон болон бүс нутаг дахь түншүүдтэйгээ Солонгосын хойгийн асуудлаар зөвлөлдөн, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Пхеньянтай дипломат яриа хэлэлцээ өрнүүлэх чиг шугамыг баримтална   
Үзсэн: 1522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй