Японд энэ сарын 1-ний өглөө орон нутгийн цагаар 10:27 минутын орчимд Японы зүүн хойд бүс нутагт 6,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн улмаас хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгээгүй, харин хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн тухай албаныхан нь мэдээлжээ. Газар хөдлөлтийн голомт нь Мияаги мужийн далайн эрэгт 51 км-ийн гүнд бүртгэгджээ.
Газар хөдлөлтийн улмаас цунами үүсэх эрсдэл үүсээгүйг цаг уурын хүрээлэнгээс нь мэдээлжээ. Харин тус хүрээлэн ирэх 7 хоногт газар хөдлөлтийн чичиргээ үргэлжилж магадгүйг иргэддээ сэрэмжлүүлсэн байна.
| Японд 6.8 магнитутын хүчтэй газар хөдлөв | ||
| Үзсэн: 1345 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.