Бразил улсад вакцинжуулалт удаан байгаагаас шалтгаалан "Ковид-19" цар тахлын халдвараар нас барагсдын тоо 400 мянга давжээ. Тус улсад дөрөвдүгээр сарын эхээр цар тахлаар өдөрт нас барсан хүний тоо 4000 давж, оргилдоо хүрч байсан бол сүүлийн 24 цагт 3000 хүн нас баржээ.
Тус улсын парламент Засгийн газрынхаа цар тахалтай тэмцэж байгаа үйл ажиллагаанд шалгалт явуулж эхэлжээ. Тус улсын Ерөнхийлөгч хөл хорио тогтоох, амны хаалт зүүх, батлагдаагүй эмийг эмчилгээнд хэрэглэх зэргийг хориглож, үүний эсрэг бодлого барьж ирсэн. Гэвч одоо тус улсын иргэд төрийнхөө энэ бодлогыг буруу явж ирсэн гэж үзэж, Ерөнхийлөгчөө шүүмжилж байна.
Бразилд одоогоор коронавирусний мутаци маш хурдтай тархаж, төрийн нэгдсэн бодлого байхгүй байна. Зарим муж хотууд нь хориг хязгаар тогтоох зэргээр өөрсдөө бие даасан шийдвэр гаргаж байсан нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байсан. Гэхдээ мужууд нь хөл хорио хязгаарлалтаа эргээд сулруулснаар өнөөгийн нөхцөл байдалд хүрчээ.
Зарим муж нь вакцины нийлүүлэлт зогссоноос үүдэж вакцинжуулалтаа түр зогсоосон байна. ДЭМБ-ын мэдээлснээр одоогоор Бразилийн 212 сая гаруй хүн амын дөнгөж 13 хувь нь л коронавирусний эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ.
| Бразилд вакцинжуулалт удааширснаас нас барсан хүний тоо өсчээ | ||
| Үзсэн: 931 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.