Шууд Chart

Израилд шашны баярын үеэр 44 хүн амиа алджээ

2021-05-01 13:23:58

Израилийн зүүн хойд бүсэд шашны баярын үеэр олон хүний цуглаан үүсэж, хүний хөлд дарагдан 44 хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Мерон уулын бэлд болсон Лаг Би Омер шашны баярт 100 гаруй мянган мөргөлч оролцсон байна. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш Израилд болсон хамгийн олон хүн оролцсон үйл явдалд тооцогдож байна. Израилийн Ерөнхий сайд үүнийг улс оронд нүүрлэсэн том гамшиг гэж тодорхойлж, амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

Зарим хэвлэлд шашны баярын үеэр индэр нурснаас олон хүн дарагдаж амиа алдсан гэж мэдээлсэн ч Израилийн гамшигтай тэмцэх газар уг үйл явдал олон хүний хуйлраанаас үүдэлтэй гэж үзсэн байна. Израил нь хүн амынхаа дийлэнх хувийг вакцинжуулж, саяханаас хэвийн амьдралдаа эргэн ороод байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израилд шашны баярын үеэр 44 хүн амиа алджээ   
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй