Шууд Chart

Их Британи 6 орны 22 иргэнийг хориг арга хэмжээний жагсаалтдаа орууллаа

2021-04-28 12:32:13

Их Британи улс татварын буцаан олголтын луйврын схем ашиглан улс оронд нь 230 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгийг шамшигдуулсан гэж зургаан орны 22 иргэнийг буруутгаж хориг арга хэмжээнийхээ жагсаалтад оруулсан байна. 

Үүнд, Оросын татварын гэмт хэрэгтэй тэмцэх газрын орлогч даргаас авахуулаад, нийслэлийн татварын газрын дарга, хуульч, банкны хувьцаа эзэмшигчид гээд нийт 14 иргэний нэр багтсан байна. 

Мөн Гватемал, Хондурас Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын иргэдийн нэр ч багтжээ. Хоригийн дагуу эдгээр хүмүүсийн Их Британи дахь хөрөнгө, дансыг царцааж, хилийн хориг тавьсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи 6 орны 22 иргэнийг хориг арга хэмжээний жагсаалтдаа орууллаа   
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй