Шууд Chart

Чехийн Ерөнхийлөгч Милош Земаныг улс орноосоо урвасан гэж буруутгаж байна

2021-04-28 12:23:19

Чехийн Ерөнхийлөгч Милош Земаныг Врбетице хотод болсон дэлбэрэлтийн талаар хийсэн шуугиант мэдэгдэлтэй холбоотойгоор улс  эх орноосоо урвасан гэж буруутгаж байна. 

Чехийн парламентын дээд танхимын тэргүүн Милош Выстрчила Ерөнхийлөгч Земаныг гадны улс орны ашиг сонирхлын төлөө төрийн нууцыг задруулсан гэж буруутгаж, сенатаар энэ асуудлыг хэлэлцүүлэхээ зарлаад байна.

Чехийн Ерөнхийлөгч 2014 онд болсон дэлбэрэлтийн шалтгааныг нэгд аюулгүй байдлын дүрмийг зөрчсөнтэй, эсвэл гадаад тагнуулын хууль бус  ажиллагаатай холбоотой гэсэн хувилбараар мөрдөн шалгаж байгааг мэдэгдсэн юм. Харин Чехийн Засгийн газар энэ хэрэгт Оросын тагнуулын тусгай албадынхан холбоотой гэж мэдэгдэж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чехийн Ерөнхийлөгч Милош Земаныг улс орноосоо урвасан гэж буруутгаж байна   
Үзсэн: 1261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй