Албанид өнөөдөр парламентын сонгууль болж байна. Сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн намуудын тухайд өнгөрсөн баасан гарагт суртачилгааныхаа хаалтын уулзалт цуглаануудыг хийсэн. Харин өчигдөр хуулийн дагуу сонгогчдод сонголтоо хийх эрх чөлөөг олгон бүх сурталчилгаа зогссон өдөр байлаа.
Энэ удаагийн парламентын сонгуульд нийт 12 нам, эвслээс 1800 орчим нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуулийн өмнөх кампани ширүүхэн өрнөсөн.
Өнгөрсөн лхагва гарагт сөрөг хүчнийхнийг гэмт хэрэгтэн гэж буруутгасан эрх баригч намын дэмжигч буудуулсан хэрэг хүртэл гарсан. Энэ удаад "Ковид-19"-ийн цар тахал дэгдсэн амаргүй үед парламентын сонгууль зохион байгуулагдсан юм. Тиймээс сонгуулийн кампанийн үеэр хөндөгдөж байсан хурц сэдэв нь цар тахалтай хийх тэмцэлтэй холбоотой байсан юм.
Сөрөг хүчнийхэн тодруулбал, Люльзим Баша тэргүүтэй ардчилсан намынхан гол өрсөлдөгч эрх баригч социалист намын Засгийн газрыг авлига хээл хахуульд буруутгаж байсны дээр сонгогчдын эрхийг "Ковид-19"-өөр халхавчилж зөрчиж байна гэж ширүүн шүүмжилж байлаа.
Гол нь тус улсын эрх баригчдын шийдвэрээр коронавирусний халдвар авч өвчилсөн хүмүүсийн саналаа өгөхийг нь хориглосон нь эрс шүүмжлэл дагуулж байсан юм.
| Албанид өнөөдөр парламентын сонгуулийн санал хураалт болж байна | ||
| Үзсэн: 1213 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.