Хорьдугаар зууны эхээр Османы эзэнт гүрэнд армянуудыг хоморголон устгаж байсныг АНУ хүлээн зөвшөөрсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн өмнө өгч байсан амлалтаа биелүүлээд байна. Жо Байденаас өмнөх АНУ-ын Ерөнхийлөгчид энэ нэр томьёог ашиглахаас зайлсхийж байсан билээ.
Ерөнхийлөгч Жозеф Байден армянуудыг Османы эзэнт гүрний үед хоморголон устгаж байсныг АНУ хүлээн зөвшөөрснийг мэдэгдэлдээ онцлон тэмдэглэсэн байна.
Турк улс армянуудыг хоморголон устгаж байсан гэх баримтыг хүлээн зөвшөөрч байгаагүй. 1915-1923 оны хооронд армянуудыг устгахыг зорьсон бодлого баримталж байгаагүй, харин тухайн үед өрнөсөн үйл явдлуудыг нийтээр нь хороосон хэрэг гэж үзэх ёстой хэмээн шаарддаг юм. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу хэн нэгний хэлсэн үгээр түүхийг өөрчилж, дахин бичих боломжгүйг сануулсны дээр Ерөнхийлөгч Жо Байдены байр суурийг цэвэр популимзд үндэслэсэн гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна.
Армяны Ерөнхий сайд Никол Пашинян АНУ-ын Ерөнхийлөгчийн энэ шийдвэрийг шударга олон улсын хамтын нийгэмлэгийг хамтдаа цогцлоон бүтээхийг хүсч буй бүх хүнд урам өгөх үлгэр жишээ болж байна гэж тодорхойлсон байна. Мөн армянууд үүнийг маш олон жилийн туршид хүсэн хүлээж байсныг тэмдэглээд Америкийн жишгээр бусад улс орнууд ч удахгүй армянуудыг хоморголон устгаж байсныг хүлээн зөвшөөрнө гэж хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Армянд болон дэлхий дахинд хоморголон устгалд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ өдрийг тохиолдуулан армянуудыг хоморголон устгаж байсныг няцаагчдын эсрэг тэмцэхээ амласан байна. Тэрбээр энэ тухайгаа олон нийтийн сүлжээ "твиттер" хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
| Османы эзэнт гүрэнд армянуудыг хоморголон устгаж байсныг АНУ хүлээн зөвшөөрөв | ||
| Үзсэн: 1784 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.