Шууд Chart

ОУХМ Б.Шоовдор дэлхийн чансаанд багтлаа

2014-05-09 11:17:55

Олон улсын бөхийн нэгдсэн төрлүүдийн холбоо (FILA) өнгөрсөн долоо хоногт эрэгтэй бөхчүүдийн дөрөвдүгээр сарын дэлхийн чансааг гаргасан байна.

Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт бүсгүйчүүдийнхийг олон нийтэд зарлалаа.
 
Өнгөрсөн сард болсон Европ, Ази, Африк, Америк тивийн АШТ-ийг харгалзсан энэхүү чансаанд Монголын 13 бөх багтсан юм.
 
Тодруулбал, 48 кг-ын жинд Э.Нарангэрэл 13, 53 крд Э.Сумьяа тав, А.Батцэцэг 16,55 кгд П.Орхон 10, С.Бямбацэрэн 13,58 кг-д Б.Шоовдор 15, 60 кг-д С.Цэрэнчимэд долоо, Т.Мөнхтуяа 11, 63 кг-д С.Батцэцэг зургаа, О.Насанбурмаа 12, 69 кгд Ш.Түмэнцэцэг зургаа, Б.Одончимэг ес, 75 кгд О.Бурмаа 10 дугаар байрт бичигджээ.
 
Казахстаны нийслэл Астанад болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн ОУХМ Баатаржавын Шоовдор дэлхийн чансаанд анх удаа багтлаа. 
 
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

ОУХМ Б.Шоовдор дэлхийн чансаанд багтлаа  
Үзсэн: 2610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-09 13:03
Баяр хүргээд амжилт хүсье.

Бидэнтэй нэгдээрэй