Шууд Chart

Европын холбоо хиймэл оюун ухааны хэрэглээнд шинэ зохицуулалт санал болголоо

2021-04-23 10:31:39

Европын комисс хиймэл оюун ухааны өндөр эрсдэлтэй хэрэглээг хориглох зохицуулалт санал болгож байна. Өөрөөр хэлбэл, хүнийг шууд царайг нь таниулж, хүний аюулгүй байдал, аж байдал, эрх чөлөөнд заналхийлдэг хиймэл оюун ухааны технологийн өндөр эрсдэлтэй хэрэглээг хязгаарлахыг Европын комисс санал болгожээ.

Ялангуяа тандалтын зорилгоор хүний царайг шууд скан хийхийг хориглох нь зөв гэж үзэж байна. Уг зохицуулалтыг хиймэл оюун ухааны "хүлээн зөвшөөрөх боломжгүй"–гээс "хамгийн бага" гэсэн эрсдэл учруулж буй дөрвөн түвшинд тулгуурлан гаргажээ. Үүнд Засгийн газруудын иргэдийгээ зан төлөвөөр нь дүгнэх боломжийг олгодог нийгмийн шүүлт маягаар ашиглагддаг системийг багтаасан байна. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхдүүдийн аюултай зан төлөвийг өдөөхүйц дуут тусламж ашигладаг тогтоом гэх мэт хүний зан авирыг гажуудуулдаг систем, аппликейшнүүдийг хориглоно.

Зарчмын хувьд алга болсон хүүхэд, эрэн сурвалжилж байгаа гэмт этгээдийг хайх, террор халдлагыг илрүүлэх зэрэг хууль сахиулах зорилгоос бусад тохиолдолд олон нийтийн газруудад царай таниулах гэх мэт алсаас хүний био метрийг таних систем ашиглахыг хориглох юм байна.

Хэрвээ энэ зохицуулалтыг зөрчвөл 30 сая евро буюу тухайн байгууллагын жилийн орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахаар уг саналд тусгажээ. Энэ нь Америк, Хятадын компаниуд тэргүүлж, ноёлж байгаа технологийн салбарын хурдтай тэлэлтэд дэлхийн хэмжээний стандарт мөрдүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцох гэсэн Европын холбооны хүчин чармайлт гэж ажиглагчид үзэж байна.

Европын холбоо нь дэлхийн технологийн зохицуулалтад стандарт тогтооход голлох үүрэгтэй байж ирсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо хиймэл оюун ухааны хэрэглээнд шинэ зохицуулалт санал болголоо   
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй