Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-05-09 10:28:03

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Дэргэд буй дэлхийн зах зээл”, “Хурандаа Ш.Батсүхийг магадлангаар суооах бололтой”, “Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч хулгайн анчдад хөл залгуулсан уу”, “Бөөр шилжүүлэн суулгах өвөрмөц хагалгаа хийх гэж байна”, гэсэн мэдээллийг онцлож байна.

 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Зүүний хүчний холбооныхон сингапур улсад мэргэжил дээшлүүлэв”, “Хэрэглэгчдийг хэрэгцээний халуун усаар хязгаарлах хуваарь”, “Хүн гүтгэхээс өөрийг хийж болохгүй хуультай Монголын сэтгүүлчид турж үхэх үү”, “Д.Сарангэрэл: Ёс зүйн зөрчлийн эх уурхай нь улс төрчид өөрсдөө гэдгийг үргэлж санах хэрэгтэй”, “Шинэтгэл ба сорилт” зэрэг мэдээлэл, сурвалжлагууд оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “С.Дамдиндорж: Яруу найрагт баяртай гэж хэлэх болоогүй”, “Хар тамхи зөөсөн ахмад дайчин гурван жилийн ял авчээ”, “Тэгш хамруулан сургах нь хүүхдийг зорилгодоо хүргэхэд нь тусгадаг” зэрэг сурвалжлага, мэдээ болон ярилцлагыг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “ Зурагтын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өөрчлөлт орууллаа, “Нийслэлийн төсвөөр таван бичил цэцэрлэг байгуулна”, “Автомашины худалдаа сүүлийн гурван жилийн доод төвшинд хүрчээ” зэрэг нийтлэл, сурвалжлага, мэдээллийг онцлов.
 
“Өглөөний сонин"-ыөнөөдрийн дугаарт “ Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс-2”, “Б.Бадрал: Татварын байцаагч нь татвар төоөгчийн араас утасдаж, хөөцөлддөг асуудал ард хоцорно”, “Цагдаа нарыг ирэхэд М...нэг хүүхдийн хоолойд хутга тулган зогсож байжээ” зэрэг ярилцлагыг онцлож байна.
 
“Улс төрийн тойм” сониноос “Д.Амартүвшин: Гавьяат гэдэг цол илүү хариуцлага дагуулсан”, “Ноёны бөх давах ёстой юм бол наадам хийгээд яадаг юм”, “Ялалтын баярт зориулж цэцэг аргавмэдээлэл, ярилцлагыг уншиж болно.
 
“Үндэсний шуудан” сониноос “ МАН-ын бүлэг Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлаас завсарлага авлаа”, “Оюухай-2014 яруу найргийн наадмын тов гарлаа, “Шилдэг сувилагчдыг тодруулав” нэртэй мэдээ, ярилцлагыг уншиж болно.
 
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй