Шууд Chart

Алексей Навальныйг дэмжигчдийн жагсаал маргааш болно 

2021-04-20 12:28:58

ОХУ-ын Авлигатай тэмцэх сан сөрөг хүчний удирдагчдын нэг гэгддэг Алексей Навальныйг дэмжсэн жагсаал цуглаан зохион байгуулахаа зарлалаа. Тэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Холбооны зөвлөлд илгээлтээ танилцуулах өдөр буюу энэ сарын 21-ний өдөр жагсаал цуглаанаа хийхээ зарлаад байна.

ОХУ-ын Авилгатай тэмцэх сангийн захирал Иван Жданов "Бид сайтаараа 500 мянган хүний гарын үсэг цуглуулж дуусахыг хүлээхгүй байхаар шийдээд байна. Нөхцөл байдал маш эрчтэйгээр муугаар эргэж байна. Хойшлуулж боломгүй байна. Онцгой нөхцөл байдал, онцгой шийдлийг шаардаж байна. Тиймээс бид эсэргүүцлийн жагсаал цуглаан хийхээ зарлаж байна" гэж ярилаа. 

Владимир мужийн шоронд хоригдож байгаа Алексей Навальный өлсгөлөн зарлаад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд түүний биеийн байдал хүнд байгааг эмчлэгч эмч нь, шинжилгээний хариутай нь танилцсан мэргэжилтнүүд баталж байна.

Алексей Навальныйгийн асуудлыг Европын Холбооны гадаад хэргийн сайд нарын түвшний уулзалтаар хэлэлцэх гэж байна. Тус холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд комиссар Жозеп Боррель Орост хандаж сөрөг хүний удирдагчтай өөрийнх нь итгэлийг даахуйц эмч мэргэжилтнүүдтэй уулзах боломжийг нэн даруй олгохыг уриалсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден мөн Алексей Навальныйг шударга бус байдалд ороод байгааг нь анхааруулжээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас зарим улс орнуудыг үндэслэлгүй шаардлага тавьж байна гэж буруутгаж байгаагаа илэрхийлсний дээр улс орны дотоод нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэхэд чиглэгдсэн кампанит ажил олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд өрнөөд байгааг буруушаасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алексей Навальныйг дэмжигчдийн жагсаал маргааш болно   
Үзсэн: 1003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй