Шууд Chart

Бельги, Швейцарьт хорио цээрийн дэглэмээ хэсэгчлэн сулруулж байна

2021-04-15 13:39:13

Бельгид хөл хорионы дэглэмийг үе шаттайгаар сулруулж эхэллээ. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Александр де Кроо цар тахалтай тэмцэх хорооны 7 цагийн туршид үргэлжилсэн  хуралдааны  дараа  зарлалаа.

Тэрбээр энэ үеэр  Европын холбооны  орнууд дотроо аялах боломжийг  иргэддээ олгож хилээ нээ байгаагаа мэдэгдлээ. Гэхдээ коронавирусний шинжилгээ хийлгэх, халдвар  хамгааллын бусад шаардлагуудыг  хатуу  дагаж мөрдөж  байгаа эсэхийг эрс шаардах  болно гэдгийг иргэддээ сануулсан юм.

Бельгийн  засгийн газар энэ сарын сүүлчээр  үсчин, гоо сайхны  газар, дэлгүүрүүдийн үйл ажиллагааг нээхээ мэдэгдэж байна. Мөн ирэх сарын 8-наас кафе, зоогийн газруудыг нээнэ гэдгээ  амлалаа.

Швейцарын  засгийн газар мөн  хорио цээрийн  дэглэмээ үе шаттайгаар  сулруулж  байгаагаа  зарлалаа. Ирэх 7 хоногт тус улсад  олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой болох юм байна. Тодруулбал, цэнгэлдэх хүрээлэн,  кино театруудын үйл  ажиллагааг  сэргээхээр  болж  байна.

Ингэснээр зоогийн газрууд гаднах задгай  талбайдаа үйлчилгээ явуулах боломжтой болох аж. Гэхдээ  Швейцарын засгийн газар улс орон дахь цар тахлын нөхцөл  байдалтай  уялдуулан  цаашид ямар арга хэмжээнүүд авахаа тухай бүрт нь зарлахаа  сануулсан. Мөн халдварын  нөхцөл байдал одоо ч бүрэн сайжраагүй учир эмнэлгүүдийн орны  хүрэлцээ,  ачаалал зэргийг хянаж  байж  шийдвэрүүдээ  гаргана гэдгийг сануулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бельги, Швейцарьт хорио цээрийн дэглэмээ хэсэгчлэн сулруулж байна  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй