Дэлхийн түүхэнд хамгийн өргөн хүрээг хамарсан дархлаажуулалтын аян өрнөсөөр байна. Сүүлийн мэдээгээр "Ковид-19"-ийн эсрэг нийт 832 сая тун вакциныг дэлхийн 154 орны хүн амд хийгээд байгаа талаар Блүүмберг агентлаг мэдээллээ. Тус агентлаг нь улс орнуудын засгийн газар, эрүүл мэндийн яамны вакцинжуулалтын аяны талаарх мэдээллийг өдөр бүр шинэчлэн мэдээлж байгаа юм.
Блүүмбергийн мэдээлж байгаагаар 832 сая тун вакцин нь дэлхийн нийт хүн амын 5,4 хувийг дархлаажуулахад хүрэх хэмжээ юм. Дэлхийн хэмжээнд өдөрт 18,8 сая тун вакциныг хүн амыг дархлаажуулахад ашиглаж байна. Дэлхийн улс орнуудаас хамгийн олон иргэнээ дархлаажуулалтад хамруулсан орон нь АНУ болж байна. Тус улс коронавирусний эсрэг нийт 195 сая тун вакциныг хүн амдаа хийгээд байгаа юм. Сүүлийн мэдээгээр Америкт өдөрт 3,35 сая тун вакцин хийгдэж байна. өдөрт хийгдэж байгаа вакцины тун хэмжээ энэ түвшинд байвал нийт хүн амынхаа 75 хувийг дархлаажуулж хэвийн амьдралд шилжин ороход ахиад 3 сарын хугацаа л үлдэж байна гэж тооцоолжээ.
Мөн дэлхийн улс орнуудын төр засгийг тэргүүлж байсан 60 гаруй хүн, Нобелийн 100 гаруй шагналтан АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байденд хандаж Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Энэтхэг улсуудын саналыг дэмжихийг уриалсан байна. Эдгээр улсууд "Ковид-19"-ийн эсрэг вакцины үйлдвэрлэлтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын оюуны өмчийн асуудлаарх дүрмээс түр татгалзахыг уриалсан юм. Ингэснээр эм, урьдчилан сэргийлэх тарилгуудыг их хэмжээгээр үйлдвэрлэн хуваарилж орлого багатай улс орнуудад цар тахалтай хийж буй тэмцлийг хурдасгах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Коронавируснйи эсрэг эм вакцин үйлдвэрлэлийн хэмжээ өнөөгийн түвшиндээ байх юм бол 2024 оноос нааш бүх нийтийг дархлаажуулж чадахгүй гэж Цагаан ордонд хаягласан захидалдаа тэмдэглэсэн байна.
| Дэлхийн хэмжээнд коронавирусний эсрэг нийт 748 сая тун вакцин хийгдээд байна | ||
| Үзсэн: 1183 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.