Шууд Chart

АНУ БНХАУ-ын технологийн байгууллагуудыг хар жагсаалтад оруулав

2021-04-10 16:29:04

АНУ технологийн салбарт ажилладаг Хятадын долоон байгууллагыг хар жагсаалтдаа оруулжээ. Тяньжин, Шанхай, Шэньжан зэрэг мужийн технологийн гурван компани, Хятадын үндэсний супер компьютерийн дөрвөн төв уг жагсаалтад оржээ. Тэдгээр байгууллагын үйл ажиллагаа Америкийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхлыг зөрчиж байна гэсэн үндэслэлээр Вашингтон ийм арга хэмжээ авч байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, дээрх байгууллагууд Хятадын армийнхны зэвсэгт хүчнээ шинэчлэх, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашигладаг супер компьютеруудыг бүтээхэд оролцдог гэж Америкийн худалдааны яам үзжээ.

Хар жагсаалтад оруулснаар Америкийн компаниуд зохих зөвшөөрлийг авахгүйгээр Хятадын технологийн 7 байгууллагад технологио экспортлох боломжгүй болж байгаа юм байна. 


АНУ БНХАУ-ын технологийн байгууллагуудыг хар жагсаалтад оруулав   
Үзсэн: 634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй