Япон улсын Засгийн газар "Фукушима Дайчи" атомын цахилгаан станцаас алдагдсан цацраг идэвхтээр бохирдсон усыг цэвэршүүлээд, далайд асгахаар төлөвлөж байгаагаа удахгүй зарлах төлөвтэй байгааг "NHK" агентлаг мэдээлжээ. 2011 онд болсон газар хөдлөлт, цунамийн гамшгийн үеэр доголдсон "Фукушима Дайчи" атомын цахилгаан станцын цацраг идэвхтээр бохирдсон усыг одоо станцын нөөцлүүрт хадгалж байна.
Гэвч уг нөөцлүүр нь ирэх онд дүүрэх төлөвтэй байгаа юм байна. Хэдийгээр усыг цэвэршүүлсэн ч цацраг идэвхт трит агуулагдсан хэвээр байгаа юм байна.
Японы Засгийн газар уг бодисыг дэлхийн стандартад нийцүүлэн шингэлж, хоёр жилийн дараа шингэлсэн усыг далайд асгах сонирхолтой байгаа гэж зарим эх сурвалж мэдээлжээ.
Харин Японы загас агнуурын салбарынхан бохирдолтой усыг далайд асгахыг хүчтэй эсэргүүцсээр ирсэн. Салбарын яам нь Засгийн газар загас агнуурынхны санааг зовоож байгаа асуудалд анхаарч, олон улсын атомын энергийн агентлаг болон бусад түншүүдтэй энэ чиглэлд хамтран ажиллана гэж мэдэгджээ.
Мөн Хятад, Өмнөд Солонгос улсууд цацраг идэвхтээр бохирдсон усыг далайд асгахыг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн байна.
| "Фукушима"-гийн цацраг идэвхтийн бохирдолтой усыг цэвэршүүлээд далайд асгахаар төлөвлөж байна | ||
| Үзсэн: 939 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.