Австрали улс 50-аас доош насны иргэддээ "Астразенека"-гийн вакциныг хэрэглэхгүй байх зөвлөмж гаргажээ. Австралийн Pасгийн газар 50 хүртэlх насны иргэдээ "Астраpенека"-гийн вакцины оронд Пфайзер, Бионтехийн вакцинаар дархлаажуулахаар төлөвлөж байна.
Гэхдээ Австралийн Эрүүл мэндийн байгууллага "Астразенека"-гийн вакцины эхний тунг хийлгэсний дараа ноцтой урвал илрээгүй 50-аас доош насны иргэдээ хоёр дахь тунгаа хийлгэж болно гэж зөвлөж байна.
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон “Австралийн Засгийн газар дархлаажуулалтын асуудал эрхэлсэн эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийг хүлээн авлаа. Энэ бол "Астразенека"-гийн вакциныг хориглож байгаа хэрэг биш. Зөвхөн уг вакцинаас гаж нөлөө илрэх эрсдэлийг арилгах гэж ийм зөвлөмж гаргаж байгаа юм. Үүнээс гадна эрдэмтдийн зөвлөмжийн дагуу Пфайзер Бионтех компаниас нэмж 20 сая тун вакцин авахаар гэрээгээ шинэчлэн байгууллаа. Ингэснээр Австрали улс 2021 онд Пфайзераас нийт 40 сая тун вакцин авахаар болж байна. Нэмэлтээр авах 20 сая тун вакцины энэ оны сүүлээр ирнэ” гэлээ.
Одоогийн байдлаар Австрали улс 26 сая хүнээс дөнгөж 1 сая хүнийг коронавирусний вакцинд хамруулжээ. "Астразенека"-гийн вакцин нь Австралийн хүн амаа дархлаажуулахад хэрэглэж байгаа гол вакцин. Гэтэл уг вакцины хэрэглээг хязгаарлах болсноор тус улсын дархлаажуулалтын хөтөлбөр сунжирч, вакцин хүлээгдэж магадгүй болжээ. Тус улсын зарим иргэн Засгийн газар нь нэг төрлийн вакцин захиалж, ард түмнээ эрсдэлд орууллаа. Нөгөө талаар вакцинжуулалт хойшилсноор хил нээх хугацаа, гадаад аялал, эдийн засгийн сэргэлт бүгд хойшлох болох нь гэж дургуйцлээ илэрхийлж байгаа юм байна.
Гэхдээ Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон дотооддоо "Ковид-19" цар тахлын халдвар бараг байхгүй учраас вакцинжуулалт хойшлоход буруудах зүйл байхгүй гэж мэдэгдсэн байна. Австрали улс Пфайзераас одоогоор дөнгөж 1 сая тун вакцин авсан, үлдсэнийг нь энэ оны сүүлээр хүлээж авах юм байна. Мөн Австрали Америкийн Нововакс компаниас 51 сая тун вакцин авахаар гэрээ байгуулсан ч дотоодын вакцины байгууллага нь хараахан зөвшөөрөөгүй байгаа юм байна.
| Австрали 50-аас доош насныханд "Астразенека"-гийн вакциныг тарихгүй байхыг зөвлөж байна | ||
| Үзсэн: 693 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.