Шууд Chart

Оксфордын их сургууль хүүхдэд хийж байсан вакцины туршилтаа түр зогсоожээ

2021-04-08 11:11:14

Оксфордын их сургууль Британи, Шведийн АстраЗенека компанитай хамтран гаргасан коронавирусний вакцины бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн дунд явуулж байсан эхний туршилтаа түр зогсоожээ. Шалтгаан нь Европын орнуудад Оксфорд АстраЗенекагийн вакцин хийлгэсэн насанд хүрэгчдийн дунд цус бүлэгнэх шинж тэмдэг илэрч байгаа гэх асуудалтай холбоотой юм байна.

Британийн Оксфордын их сургууль, АстраЗенека компани өнгөрсөн 2 дугаар сард Британид 17-гоос доош насныханд вакцины туршилт эхлүүлсэн юм байна. Оксфордын их сургууль хүүхдэд хийж байгаа вакцины туршилтад аюулгүй байдлын талаас ямар ч болгоомжлох, сөрөг зүйл гараагүй, үүнд санаа зовох зүйл байхгүй. Гэхдээ вакцин насанд хүрэгчдийн дунд бүртгэгдсэн цусны бүлэгнэлийн ховор тохиолдлууд вакцинаас шалтгаалсан эсэх талаар Британийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын газраас нэмэлт мэдээлэл ирэхийг хүлээж байна гэдгээ мэдэгджээ.

Одоогоор Герман, Франц хоёр цусны бүлэгнэл үүссэн тохиолдол гарсантай холбогдуулж, Оксфорд АстраЗенекагийн вакцины хэрэглээг түр зогсоогоод байна. Гэхдээ Европын эмийн агентлаг өнгөрсөн сард Астразенекагийн вакцинд судалгаа хийгээд хүний биед аюулгүй, өндөр үр дүнтэй гэсэн дүгнэлт гаргасан юм. Үүний дараа Астразенекагийн вакциныг хэрэглэхээ түр зогсоосон орнууд эргээд дархлаажуулалтдаа хэрэглэж байна. Европын эмийн агентлаг уг вакцины талаарх судалгааг ойрын үед шинэчлэн гаргах төлөвтэй байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оксфордын их сургууль хүүхдэд хийж байсан вакцины туршилтаа түр зогсоожээ   
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй