Шууд Chart

АНУ, Японы төр засгийн тэргүүн нар дөрөвдүгээр сарын 16-нд дээд хэмжээний уулзалт хийнэ

2021-04-04 10:37:09

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэг энэ сарын 16-нд Цагаан ордонд хүлээн авахаар төлөвлөж байна. Суга Ёшихидэ АНУ-д шинэ засаг захиргаа бүрэлдсэнээс хойш Жо Байдены хүлээж авах анхны гадаад улсын Засгийн газрын тэргүүн болох юм.

Японы Ерөнхий сайдын айлчлал АНУ-ын Японтой харилцах харилцааг хэр хэмжээнд авч үзэж байгаагийн илэрхийлэл гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Жозеф Байден, Суга Ёшихидэ нарын анхны дээд уулзалтаар хэлэлцэх гол сэдэв нь Энэтхэг, Номхон далайн бүсэд хүлэмжийн хий ялгаруулалтыг тэг түвшинд хүргэх, цар тахал, цаг уурын өөрчлөлт болон БНХАУ, Умард Солонгос зэрэгт чиглэх юм байна.

Мөн Японы Ерөнхий сайд Умард Солонгосын асуудал, мөн аюулгүй байдлын тал дээрх дэмжлэг үзүүлэхийг Жо Байденаас хүсэх төлөвтэй байгааг тус улсын хэвлэлд онцолжээ.

Түүнчлэн хоёр орны хооронд хагас дамжуулагчийн сүлжээг бэхжүүлэх, мэдээлэл харилцаа холбооны технологиуд, тэр дундаа 5жи утасгүй сүлжээг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар хэлэлцэх юм байна.

Жозеф Байден, Суга Ёшихидэ нарын дээд хэмжээний уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргах болов уу гэсэн хүлээлттэй байна. Эндээс БНХАУ-ын далай тэнгисийн өргөжин тэлэлтийн эсрэг АНУ, Япон хоёр ямар бодлого баримтлах нь мэдэгдэх байх гэж ажиглагчид таамаглаж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Японы төр засгийн тэргүүн нар дөрөвдүгээр сарын 16-нд дээд хэмжээний уулзалт хийнэ  
Үзсэн: 613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй