Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро коронавирусний эсрэг вакцин тус улсад нийлүүлбэл газрын тосоор тооцоог нь хийхийг санал болгосон байна. Гэхдээ тэрбээр тус улсад газрын тос тээвэрлэгчид ч, худалдан авагчид ч байгаа гэдгийг телевизээр ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэлдээ онцолсон байна.
Венесуэлд Оросын "Спутник Ви", Хятадын "Синофарм" компанийн вакциныг шуурхай горимоор хүн амаа дархлаажуулахад ашиглахыг зөвшөөрсөн байгаа юм. Түүнчлэн эрх баригчид төдийгүй сөрөг хүчнийхэн нь ч олон улсын "Ковакс" санаачилгын шугамаар коронавирусний вакцин авах яриа хэлэлцээ хийж байгаа юм байна.
Сүүлийн мэдээгээр 28.5 сая хүн амтай тус улсад коронавирусний халдварын нийт 156 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа бол нас баралт 1550 орчимд хүрсэн байна. Гэхдээ Засгийн газрын бус байгууллагынхан халдвар авсан хүний тооноос гадна нас баралт ч албаныхны мэдээлж байгаагаас хол давсан гэж сэрэмжлүүлж байна.
| Венесуэлийн Ерөнхийлөгч вакцин нийлүүлбэл газрын тосоор тооцоог нь хийхээ амлалаа | ||
| Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.