Шууд Chart

Германы канцлер Ангела Меркель олон нийтээс уучлал хүслээ

2021-03-29 13:03:25

Германы канцлер Ангела Меркель Улаан өндөгний баярын өдрүүдэд хөл хорио тогтоохоос өөр аргагүй болсондоо ард иргэдээсээ уучлал хүссэн байна. Тэрбээр сайн сайхны төлөө л ийм арга хэмжээ авч байгааг ойлгон хүлээн авахыг хүссэн байна.

Канцлер Ангела Меркель коронавирусний Британи хувилбар тус улсын халдварын нөхцөл байдалд өөрчлөлт оруулсныг онцолсон байна. Халдвар хурдтай тараах чадалтай энэ вирус тарснаас болж өмнө нь улс орон даяар тогтоосон хөл хорионы дэглэмийн үр дүнг үгүй хийгээд байгааг анхааруулсан байна.

Тиймээс халдвараас сэргийлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч дахин хөл хорио тогтоож вакцинжуулалтаа шуурхайлах шаардлага тулгарсныг тайлбарласан юм. Германы эрх баригчид хөл хориог дөрөвдүгээр сарын 18-ны өдөр хүртэл сунгасан. Хөл хорионы дэглэмийг ирэх сарын 1-5-ны хооронд буюу Улаан өндөгний баяраар улам бүр чангатгахаар төлөвлөсөн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германы канцлер Ангела Меркель олон нийтээс уучлал хүслээ   
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй