Монтенегро, Хойд Македоны бүгд найрамдах улс, Босни Герцеговины мянга мянган иргэн коронавирусний эсрэг вакцин хийлгэхээр Сербид ирцгээсэн байна. Сербийн эрх баригчид энэ сарын 28, 29-ний өдрүүдэд гадаадын иргэдийг вакцинд үнэ төлбөргүйгээр хамруулна гэж мэдэгдсэний дагуу тус улсыг зоригчид эрс нэмэгджээ.
Сербид коронавирусний эсрэг вакцинжуулалтад хүн амаа хамруулах ажил амжилттай үргэлжилж байгаа юм. Тус улс Европын холбооны нэгдсэн журмаар хуваарилж байгаа "Пфайзер", "Астразенека" компаниудын вакциныг ашиглаж байгаа юм. Үүнээс гадна Сербийн тал Оросын "Спутник Ви", Хятадын "Синофарм"-ын вакциныг их хэмжээгээр худалдан авсан нь дархлаажуулалтын явцыг хурдасгах боломж олгосон юм.
Гэтэл Хойд Македон улсад л гэхэд өнгөрсөн сараас л "Пфайзер", Бионтехээс гадна "Спутник Ви" вакциныг ашиглан хүн амаа дархлаажуулж эхэлсэн байна. Өчигдөр хоёр сая хүн амтай тус улс олон улсын "Ковакс" механизмын хүрээнд 24 мянган тун вакцин хүлээн авсан байна.
Харин Босни Герцеговин улсад Туркээс Хятадын "Синовак" компанийн 30 мянган тун вакциныг тусламж болгон илгээснийг өчигдөр Сараево хотын нисэх онгоцны буудалд хүлээн авсан байна. Албанид дөнгөж өчигдрөөс хүн амыг вакцинжуулах ажил эхлээд байна. Тус улс Хятадын "Синовак" компанийн 192 мянган тун вакцин хүлээн авсан юм. Үүний өмнө "Пфайзер", "Спутник Ви"-гийн 100 мянган тун вакцин хүлээн авчээ.
| Вакцин тариулахаар Сербид ирж буй гадаадын иргэний тоо эрс нэмэгджээ | ||
| Үзсэн: 946 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.