Шууд Chart

Бөхийн удамтай, 17 настай монгол хүү Бүх Японы ахлах сургуулийн аварга болжээ

2021-03-27 16:08:31

Чөлөөт бөхийн Бүх Японы ахлах сургуулийн 64 дэх удаагийн аварга шалгаруулах “Казама Кап” тэмцээн гуравдугаар сарын 24-26-нд Нигата мужид болжээ.

125 кг-ын жинд "Кашива Ниттай” ахлах сургуулийн нэгдүгээр ангийн сурагч, 17 настай монгол хүү Батбаярын Намбардагва зургаан барилдаан хийж, алтан медаль хүртсэн байна. 

Домогт Саори Ёшидагийн төрсөн ахын удирддаг "Ичиши" залуучуудын клубт багш Р.Баяраа түүнийг өнгөрсөн жил өдгөө сурч буй сургуульд нь авчирсан аж.

Б.Намбардагва нь удамт бөх бөгөөд түүний аав нь Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат улсын начин Дугардоржийн Батбаяр юм.

Сонирхуулахад, “Кашива Ниттай” сургуулиас сүүлийн гурван жил дараалан тус тэмцээнд түрүүлсэн Т.Бөхчулуун Биеийн тамирын их сургуульд элсэж, сүмогоор барилдахаар эргэлт буцалтгүй шийджээ.  

 


Бөхийн удамтай, 17 настай монгол хүү Бүх Японы ахлах сургуулийн аварга болжээ   
Үзсэн: 1039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй