Дэлхий даяар короанвирусний вакциныг тэгш хүртээх зорилготой "КОВАКС" хөтөлбөрт нийлүүлэх Энэтхэг улсад үйлдвэрлэсэн "Астразенека"-гийн вакцины нийлүүлэлт хойшилж магадгүй болжээ.
ДЭМБ-ын дэргэдэх "КОВАКС" хөтөлбөрийн зохицуулагч Энэтхэгийн "Серум" хүрээлэнгээс авах вакцины гурав, дөрөвдүгээр сарын нийлүүлэлт хойшлохоор болж байгааг мэдээлсэн байна. Вакцины нийлүүлэлт хойшлох болсон шалтгаан нь Энэтхэг улсад коронавирусний вакцины эрэлт эрс нэмэгдсэнтэй холбоотой юм байна.
"КОВАКС" хөтөлбөрийнхөн захиалсан вакциныхаа тодорхой хувийг хугацаанд нь авах асуудлаар Энэтхэгийн Засгийн газартай яриа хэлэлцээ хийхээр зорьж байгаа юм байна.
"КОВАКС" хөтөлбөр Энэтхэгээс захиалсан вакцинаа авсан нөхцөлд ирэх зургаадугаар сарын сүүлч гэхэд дэлхийн 145 улсад коронавирусний 337 сая гаруй тун вакцин нийлүүлэхээр төлөвлөж байна.
Энэтхэгийн вакцин үйлдвэрлэгч "Серум" хүрээлэн 240 сая тун вакцин "КОВАКС" хөтөлбөрт нийлүүлэхээр гэрээ байгуулсан юм байна. Гэвч өнгөрсөн сарын сүүлчээс хойш Энэтхэг улсад коронавирусний халдварын тархалт эрс нэмэгджээ.
| Энэтхэгээс "КОВАКС" хөтөлбөрт нийлүүлэх вакцины нийлүүлэлт хойшилж магадгүй болжээ | ||
| Үзсэн: 957 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.