Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Оксфорд, "Астразенека"-гийн вакцины эхний тунг хийлгэсэн байна. Тэрбээр “Цар тахлаас өөрийгөө, гэр бүлээ, бусдыгаа хамгаалахын тулд ээлж дараалал нь болохоор вакциндаа хамрагдаарай” гэж ард иргэддээ хандаж уриалжээ.
Түүнээс гадна Европын нэр нөлөө бүхий улс төрчид "Астразенека"-гийн вакциныг аюулгүй гэдгийг ард иргэддээ харуулахын тулд өчигдөр эхний тун вакциныг хийлгэсэн байна. Европын зарим орнууд "Астразенека"-гийн вакцин хийлгэсэн хэд хэдэн хүнд цус бүлэгнэх шинж тэмдэг илэрсэн гэх мэдээлэлтэй холбогдуулан, уг вакциныг дархлаажуулалтад хэрэглэхээ түр зогсоосон.
Гэхдээ Европын эмийн агентлаг пүрэв гарагт "Астразенека"-гийн вакциныг аюулгүй, үр дүнтэй гэсэн дүгнэлт гаргасны дараа Европын зарим орнууд дархлаажуулалтдаа үргэлжлүүлэн хэрэглэхээ мэдэгдсэн. Харин Их Британи нь Оксфордын их сургууль, "Астразенека" компанийн хамтран гаргасан коронавирусний эсрэг вакцины хэрэглээг зогсоогоогүй.
Их Британийн хувьд хүн амаа цар тахлын эсрэг дархлаажуулах хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа үзүүлэлтээр дэлхийд жагсаалтын эхэнд бичигдэж байгаа орнуудын нэг юм. Гэхдээ тус улсад вакцины нийлүүлэлт хомсдох төлөвтэй байгааг Засгийн газар нь энэ долоо хоногт мэдэгджээ.
| Борис Жонсон Оксфорд, "Астразенека"-гийн вакцины эхний тунг хийлгэжээ | ||
| Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.