ОХУ-ын ерөнхийлөгч Крымийн хойгийг өөртөө нэгтгэж авсны 7 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд оролцох үедээ Крымийг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Тодруулбал, Крымийн хойгийн иргэдийн төлөөлөл оролцсон цахим үйл ажиллагааны үеэр Путин ОХУ Крымийн эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой аюулгүй байдлыг нь хангахын төлөө боломжит бүх зүйлийг хийж ирсэн. Цаашид Крым рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд орчин нөхцөлийг нь сайжруулна гэсэн байна.
Москва 2014 онд болсон бүх нийтийн санал асуулгаар Крымийн хойгийн ард иргэдийн дийлэнх нь ОХУ-д нэгдэхийн төлөө саналаа өгсний үндсэн дээр Крымийг өөртөө нэгтгэсэн гэж үздэг. Гэвч Өрнөдийн зарим улс орнууд уг санал асуулгыг хууль бус гэж үзэж, Оросын эсрэг хориг тавьсан.
Энэ үеэр Украины ерөнхийлөгч Владимир Зеленски Украинчуудаа Украин улсад эргүүлж авахын төлөө дэлхий нийтийг нэгтгэнэ гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан амлажээ. Украины засгийн газар Крымийн хойгийг эргүүлж авах чармайлтынхаа хүрээнд ирэх 8 дугаар сард олон улсын бага хурал зохион байгуулахаар төлөвлөж, үүндээ олон улсын эрх баригчдыг оролцохыг уриалж байгаа юм.
| ОХУ Крымийн хойг руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ | ||
| Үзсэн: 1719 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.